Д.Нямхүү: Өчигдрийн байдлаар нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Covid19-ийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол болон шинжилгээнд хамрагдсан иргэдийн талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “2020 оны дөрвдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хилээр орж ирсэн 265 хүн хамрагдаж байгаа юм.

Тэдгээрээс Дархан-Уул аймагт 34, Орхон аймагт 43 хүн очсон байсан бөгөөд бид мөн тандалтын шугамаар 23 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн  тусгаарлалтад байна. Өвчтөнүүдийн биеийн байдлаар сайн байгаа бөгөөд бид эмчилгээний үр дүнг томографаар хянаж, бусад шаардлагатай давтан шинжилгээнүүдийг авч хянаж байна.

Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй. Иргэд дулаан орсон гэх шалтгаанаар амны хаалт зүүхгүй байгаа нь том алдаа.  Тиймээс амны хаалтаа сайн зүүх, гартаа бээлий өмсөж, гараа байнга ариутгах нь чухал юм” гэлээ.

http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …