Европын холбоо 500 тэрбум еврог COVID-19-тэй тэмцэхэд зарцуулна

Европын улс орнуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Европын холбооноос тус өвчинтэй тэмцэхэд 500 тэрбум евро зарцуулахаар болжээ.

Энэхүү мэдээг “Eurogroup”-ийн захирал Марио Сентено өчигдөр зарласан байна. Батлагдсан төсөв нь Европын төв банкны шаардсанаас бага хэмжээ юм. Тус банк хямралыг зохицуулахын тулд 1.5 их наяд евро шаардлагатай гэх тооцоог гаргаад байжээ.

Францын санхүүгийн сайд Бруно Ле Мэйр энэ удаагийн хэлэлцээр Европын холбооны түүхэн дэх эдийн засгийг дэмжих хамгийн чухал төлөвлөгөө байлаа гэдгийг онцолсон байна.

Коронавирусийн цар тахал Европ тивд хуваагдал үүсгэж буй. Хэлэлцүүлгийн үеэр Итали, Испани улсууд Европын хойд хэсэгт байрлах Герман, Нидерланд тэргүүтэй орнуудыг COVID-19-ийн эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: BBC

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …