“Бумбат Алтай ҮЦК” ХХК: “Express-broker 24/7” үйлчилгээг нэвтрүүлнэ

Брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг “Бумбат Алтай ҮЦК” ХХК 1991 онд байгуулагдсан бөгөөд үйлчилгээгээрээ тэргүүлэгч “ТОП 5” компанийн нэг юм. Тэд нийт харилцагчиддаа зориулан бүх төрлөөр онлайн данс нээх, арилжаанд оролцох боломж олгож байгаа. Тэгвэл удахгүй “Express-broker 24/7” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Мөн тэд “Гэрэгэ Системс” ХХК-тай хамтран “Гэрэгэ Киоск”-оор үнэт цаасны данс нээх, арилжаанд оролцох болон бусад төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Ингээд “Бумбат Алтай ҮЦК” ХХК менежер Д.Сайнзаяатай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

• Хувьцааны хуримтлалыг илүү ашигтай гэж үзэн сонгох иргэд олон болсон. Ер нь хувьцааны хуримтлалын давуу тал нь юу вэ?

Иргэд “Эрдэнэс таван толгой” ХК –н ногдол ашгийг л авах гэж заавал данс нээлгэх ёстой гээд халамжийн байдлаар ойлгоод байдаг. Яг үнэндээ та “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨК-д  хувьцааны хадгаламжийн данс нээлгэж байгаа. Нээлгэсэн үнэт цаасны дансаараа дамжуулаад Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа 200 гаруй ХК-ийн арилжаанд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл 1072 ширхэг хувьцааны дансаараа дамжуулаад хөрөнгийн зах зээлээс олон байдлаар ашиг хүртэх болно.Хувьцааны хадгаламж ямар ашигтай болохыг жишээгээр тайлбарлая. Хэрвээ та 10  жилийн өмнө 5 сая төгрөгтэй байгаад тэр мөнгөө банканд хадгалуулбал /банкны хүүг жилийн 15,5 хувиар тооцсон/ 10 жилийн дараа 12 сая төгрөгтэй болно. Харин та брокероороо дамжуулан Сүү ХК-ийн хувьцааг авсан байсан бол одоо та 437,692,308 төгрөгийн, “Талх чихэр” ХК-ийн хувьцаа авсан бол 84,269,663 төгрөгийн, “APU” ХК-ийн хувьцаа авсан бол 52,919,444 төгрөгтэй болох байжээ. Энэ тооцоолол нь Ногдол ашгийг нь тооцохгүйгээр зөвхөн ханшийн зөрүүнээс олох ашгийг тооцоолоход ийм байна. Тэгэхээр үнэт цаасны хадгаламж нь банкны хадгаламжаас илүү их ашиг өгдөг гэж ойлгож болно. 

Одоогоор манай дээр зөвхөн шинэ данстай 100,000 харилцагч байгаа бид харилцагч нараа хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт, хэрхэн ашиг олох талаар мэдээлэл өгөх үүднээс өдөрт оффис дээр боломжоороо сургалт явуулж шинээр үнэт цаас худалдаж авч байгаа харилцагч нартай шимтгэлийг бууруулах ажлыг явуулж байна. 

Мөн хүүхдэд зориулсан Монголын хамгийн анхны “Хувьцаатай хуримтлалтай Монгол хүүхэд” аяныг өрнүүлээд байна.  

• Өөр давуу талууд бий юу?

Арилжаанд оролцсоноор Нэгдүгээрт ханшны зөрүүнээс ашиг олно,  Хоёрдугаарт хувьцаа эзэмшигчдийн хурлаар санал өгөх эрхтэй болно, Гуравдугаарт жил бүр ногдол ашгаа авна. Ногдол ашгийг тухайн компани жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлэж хэмжээг нь тогтоодог.

• Гэрэгэ Киоск төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Ард иргэд маань  онлайнаар дансаа бүртгүүлэх боломжгүй байгаа бол өөрт хамгийн ойр “Гэрэгэ Киоск”  дээр очиж дансаа нээлгэх боломжтой. Бидний хамгийн сайн мэддэгээр торгууль төлдөг даатгалаа хийдэг хурууны хээ дардаг машин. Заавал манай оффисс дээр ирэх шаардлагагүй цаг хугацаагаа хэмнэнэ.  Ийм боломжийг манай “Бумбат Алтай ҮЦК” ХХК, “Гэрэгэ Киоск” ХХК хамтран хэрэглэгчид дээ олгож байна. Улаанбаатар хотод нийтдээ 84 салбар, мөн Эрдэнэт, Дархан, Хэнтий аймагт энэхүү төхөөрөмж бий.

• Утсаа ашиглан онлайнаар бүртгүүлэх боломж бий юу?

Болно болно. AppStore болон PlayStore дээрээсээ “Хувьцаа” нэртэй аппликэйшнийг татаж суулгаад данс нээх хэсгээр ороод хувьцааныхаа дансыг нээлгэж болно. 

Манай “Хувьцаа” аппликэйшн нь таны хөрөнгийн зах үйлчилгээг үзүүлэх боломжтой нэгдсэн систем байгаа. 

Харин фэйсбүүкээр   “Хувьцаа” пэйж хуудас болон “Бумбат Алтай ҮЦК / Bumbat Altai brokerage” фэйсбүүк пэйж хуудсын чатаар холбогдоод, данс нээх хэсгийг сонгоод бүртгүүлж болно. 

• Үргэлжлүүлээд компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

Манай компани 1991 онд байгуулагдсан. Байгуулагдаад 29 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж нийт 150 мянга гаруй харилцагчидтай өнөр өтгөн айл болжээ. Манай байгууллага нь үндэсний хөрөнгө оруулагчтай хамгийн том брокер дилер анддеррайтерын компани байгаа манай удирдлагууд тиймдээ ш ер нь үндэсний хөрөнгө оруулагч нарт бонд босголтын шимтгэлийн хувийг тэглэх хүртэл бодлого явуулахаар төлөвлөж байгаа, бидний хийсэн хөрөнгө оруулалтуудын төслүүд ч бүгд үндэсний үйлдвэрлэлүүд байдаг.

Монголын хөрөнгийн бирж дээр өөрсдийн гурван бүтээгдэхүүнээ гаргасан. “Монгол базальт”, “Хөвсгөл Алтан дуулга”, “Анд энерги” зэрэг үйлдвэрлэл эрхэлдэг гурван ХК-ийн IPO-г нь хийсэн. 

“Монголын үнэт цаасны бирж” ХХК болох Монголын анхны хувийн биржийн анхны IPO, анхны арилжааг эхлүүлж байжээ.  

Одоогоор харилцагчиддаа “Express-broker 24/7” Үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

• Өдөрт хичнээн хүн танай компаниар үйлчлүүлдэг вэ?

Одоогоор хөл хориотой байгаа учраас манай оффис дээр өдөрт 10-20 ирж үнэт цаасныхаа дансыг нээлгэж үйлчлүүлдэг. Харин онлайнаар өдөрт 100-200 орчим хүн дансаа нээлгэх, арилжаанд оролцох зэрэг үйлчилгээ авч байна. 

“Гэрэгэ Киоск” төхөөрөмж Улаанбаатар хотод 84 салбарт дүүргүүдийн нэг цэгийн үйлчилгээн дээр байрлаж байгаа. Мөн Дархан, Эрдэнэт, Хэнтий аймгуудад тус төхөөрөмжийг оруулсан. Та өөрт ойрхон салбарт очоод дансаа нээлгэж болно. Таны дансыг 3-5 минутад онлайнаар нээнэ. Хэрвээ үргэлжлүүлээд арилжаанд оролцохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. 

• Нас барсан хүний хувьцааг ар гэрийнхэн нь авах боломжтой юу?

Нас барсан хүмүүсийн хувьцаа ар гэрт нь өвлөгдөж болно гэж байгаа ч одоогоор шийдвэр нь гараагүй байна. Шийдвэр нь гарсаны дараа тухайн хүний анх данс нээлгэсэн брокер дилерийн компани дээр очоод, өв залгамжлалаа хийлгээд өөр дээрээ авч болно.  

• Хувьцаатайгаа холбосон данс болон брокер дилерийн компаниа сольж болох уу?

Болно. Сонгосон брокер дилерийн компани дээрээ очоод шинэ дансаа нээлгэнэ. Өмнөх компаниасаа хасалт хийх, давхцах зэрэг асуудал гарахгүй.

• Хэдэн оноос хойш төрсөн хүмүүст 1072 хувьцааны ногдол ашиг олгож байгаа вэ?

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүн бүр 1072 хувьцааны дансаа нээлгээд ногдол ашгийнхаа мөнгийг авч болно.  

Ярилцсан: Б.Нямзул

http://credit-n.ru/electronica.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …