Д.Нямхүү: Коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.04.13/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү манай улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгээс нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад халдварын 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарч, хяналтад байгаа.

Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 225 иргэн эмч нарын хяналтанд байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …