А.Даваажаргал: Өнгөрсөн хугацаанд 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцаллаа

Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгогдсон зарим газруудыг нийтийн эзэмшилд буцаан авсан шийдвэрийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газруудыг хамгаалах, тохижуулах, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах, хүүхэд залуус, ахмадуудынхаа амарч тухлах орчныг бүрдүүлэх зорилгоор үе шаттай ажлыг хэрэгжүүлж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.ДаваажаргалЗөрчилтэй газруудын судалгааг гаргаж, газрыг цэгцлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцаллаа. Цуцлагдсан нийт газрын талбайн хэмжээг бодож үзвэл 150 орчим га газрыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын зүгээс цуцалж, НИТХ-д хоёр удаагийн тогтоолоор өргөн барьж нийтийн эдэлбэр газраар шийдвэр гаргуулан хамгаалалтад аваад байна. Нийтийн эдэлбэр газар гэдэг бол хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийг тухайн газрын эзэмшихийг хориглосон газрыг ойлгож болно. 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргасан. Зөрчилтэй газрыг чөлөөлөх, цэгцлэх ажил үргэлжилнэ. Одоогийн байдлаар шинээр 38 байршилд 120 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцлахаар судалж байна” гэлээ.

Хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно

Мөн дүүрэг хороо болгонд байгаа 1630 орчим хэсгийн ахлагч нар өнөөдрөөс Цагдаагийн Ерөнхий газраас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтад сууж эхэлж байна. Сургалтынхаа дараа бүгд шалгалт өгч, тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгон ажиллана. Ингэснээр тэд зөрчлийн хуульд заасны дагуу гудамж талбайд шүлс, нусаа ил задгай хаяж, зөвшөөрөгдөөгүй газар хогоо хаясан гэх мэт зөрчлүүдэд хялбаршуулсан журмаар иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болно гэдгийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал онцолж хэлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлд үеийн үед газрын асуудал олны хараанд байж ирсэн. Хотын дарга С.Амарсайхан ажлаа авснаас хойш газрын асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь хэн нэгний өмч рүү халдаж байгаа хэрэг биш. Анхнаасаа хууль бусаар олгогдсон байж болзошгүй газруудыг чөлөөлж байгаа.

Хатуухан хэлэхэд зарим тохиолдолд тодорхой хувийн эзэмшилд байсан газрыг цуцалж, тэнд нь нийтийн эзэмшил болгох шийдвэр гарган олон нийтэд хэрэгтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ашиглая гэхэд эзэмшиж байсан хүмүүс ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх, ингэхдээ далд хэлбэрээр олон нийтийг турхирах, Төрийн бус байгууллага нэртэй хүмүүсийг гар хөл болгон явуулж байхыг үгүйсгэхгүй.

Ийм хандлага гарч байгаа гэдгийг манай иргэд ойлгох байх. Мөн “Хотын соёл” аян Улаанбаатар хотын хэмжээнд өрнөж эхэлсэн. Уг аяныг гардан зохион байгуулах хүмүүс бол манай хороо, дүүргийн хэсгийн ахлагч нар юм. Хэсгийн ахлагчид энэ сарын 15-наас эхлээд зөрчлийн тухай хуульд заасан тодорхой зүйл заалтаар торгох, хариуцлага тооцох эрхтэй болно. Тийм учраас энэ хүмүүсийн шаардлагыг хүлээн авч биелүүлэхийг иргэд, олон нийтээсээ хүсч байна” хэмээв.

http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/business-kredit.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …