Сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Тэгвэл энэхүү асуудлаар өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хуралдлаа.

Хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээл үргэлжлэнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг, нийслэлийн засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж ойлгож болно. Монгол хэл бичгийн шалгалт авсан хүүхэд ЭЕШ-д орох шаардлагыг энэ жил өнжиж байна. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …