“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан зарлалаа

БСШУСЯ-ны лаборатори  Монгени цогцолбор сургууль, Авьяастан хүүхэд залуучуудыг дэмжих Монголын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан зарлалаа.

“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”

СЭДЭВТ ЦАХИМ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ.ЗОРИЛГО

Уралдааны зорилго: Дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд багачуудад эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох, цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх, зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

2.1 Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-17 насны бүх сурагчид хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 5 нас /Цэцэрлэгийн бэлтгэл бүлэг/, 6-9, 10-13, 14-17 гэсэн дөрвөн насны ангиллаар зохион явуулна.

2.2 Уралдаанд оролцогчид А3 хэмжээтэй цаасан дээр “Хамтдаа сэргийлье” сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж, будаж (тосон будаг, усан будаг, пастель, зураасан зураг, гуашь, өнгийн харандаа) тус уралдаанд оролцох юм.

2.3 2-р шатанд насны ангилал тус бүрээс 15-н бүтээлийг шалгаруулж, шалгарсан сурагчдад 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 25-ны хооронд  шүүгчдээс өгсөн сэдвийн хүрээнд бүтээл хийж буй  видео бичлэгээ  уралдааны цахим хаягаар илгээж  шалгаруулалтанд   оролцоно.

2.4 Шалгарсан бүтээлийн тухай мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарлаж /Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority, Монгени цогцолбор сургуулийн албан ёсны пэйж хуудас/  05 дугаар сарын 29-нд шагнал гардуулна.

ГУРАВ: БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

3.1 Уралдаанд оролцох бүтээлийн бүртгэлийг 2020 оны  04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 27-ны  өдрийн 17.00 цаг хүртэл 1-р шатны бүтээлийг, 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 25ны хооронд 2-р шатны бүтээл /видео/-ийг “Хамтдаа сэргийлье 2020 гар зургийн уралдаан” цахим хаягаар хүлээн авна.

Жич: Бүтээлийн зургийг цахим хаягаар ирүүлэхдээ зургийн нэр, зурсан хүүхдийн овог нэр, нас, анги, бүлэг, сургуулийн хаяг, аймаг дүүрэг болон холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж илгээнэ  үү.

3.2 Уралдааны зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас : 90000445, 89339941, 99737766,

ДӨРӨВ: ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

4.1. Уралдаанд шалгарсан бүтээлээр 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Мongeni tower  “Мон арт галерей”-д үзэсгэлэн гаргана.

4.2. Уралдааныг тусгайлан томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.

ТАВ: ШАГНАЛЫН САН

5-6 насны хүүхдийн шагнал:

1-р байр 1 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “ Урлаг-Англи хэлний ” ангид 3 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;

 2-р байр 1 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл “ Урлаг-Англи хэлний ” ангид 3 жил 100%    хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;

 3-р байр 2 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “ Урлаг-Англи хэлний ” ангид 3 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;

Тусгай байр  4 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 2 жил  50% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.

7-9 насны хүүхдийн шагнал:

1-р байр 1       Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр 1       Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр 2       Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Тусгай байр 4 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

10-13 насны хүүхдийн шагнал:

1-р байр 1       Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр 1       Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр  2      Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Тусгай байр 4  Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

14-17 насны хүүхдийн шагнал:

1-р байр 1        Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр 1        Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр 2        Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Тусгай байр 4  Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БСШУСЯ-НЫ ЛАБОРАТОРИ МОНГЕНИ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

АВЬЯАСТАН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ МОНГОЛЫН ХОЛБОО

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

http://credit-n.ru/ipoteka.html http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …