Шатахууны жижиглэнгийн үнийг жигд буулгана

Өнөөдөр /2020.04.15/ Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.долларын хооронд хэлбэлзэж байсныг мэдээллийн эхэнд онцоллоо.

АМГТГ  Монгол Улсад шатахууны жижиглэнгийн үнэ хэдэн төгрөгөөр буурсныг  танилцууллаа. Тус газраас  шатахуун импортлогч компаниудад энэ сарын шатахуун тээвэрлэгдэн ирсэн өдрөөс эхлэн үнэ буулгах үүрэг чиглэлийг өгсний дагуу 13-ны өдрөөс эхлэн шатахууны үнэ буурч эхэлсэн гэж байна.  

 Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 автобензин тус бүр 300 төгрөг, Аи-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан гэж мэдэгдлээ.

Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгааг танилцуулбал: “Сод Монгол” ХХК , “Магнай Трейд”, “Петровис” ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг, “Шунхлай групп” ХХК, “Сод Монгол” ХХК”, “Магнай Трейд”, “Петровис” ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг, Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод өчигдрийн байдлаар хотын төв хэсгээр шатахууны үнэ  буусан. Цаашид жижиглэнгийн үнийг жигд буулгана гэдгээ мэдэгдсэн гэж АМГТГ-аас мэдээллээ.

Бөөний үнийн  тухайд “Магнай Трейд ХХК” -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг, “Шунхлай” ХХК-ийн А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, “Сод Монгол” ХХК-ийн А-80 болон АИ-92 автобензин, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр, “Ай Си Ай Си” ХХК-ийн дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурчээ.

Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36,  ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

Энэ сарын 7-14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор Аи-80 автобензин 120 тн, Аи-92 автобензин 8460 тн, Аи-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9815 тн нийт 18 752 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн,  Боршоо боомтоор Аи-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22 953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж иржээ.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …