“Урт цагаан”-ыг түрээслэгчид эхнээсээ хямд түрээстэй ажлын байртай болж байна

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар үйл ажиллагааг нь хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоосон.

Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж тус хорооны дарга Х.Гантулга нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас эхний ээлжид 12 түрээслэгчийг Нийслэлийн засаг захиргааны IV байранд ажлын байрыг нь шилжүүллээ. Ингэхдээ “Урт цагаан худалдаа, үйлчилгээний төв”-ийн талбайн түрээсний мөнгөнөөс гурав дахин хямд үнэтэйгээр түрээслэх боломж олгожээ. Энэхүү 12 түрээслэгчийг өмнө нь түрээсээ цагт нь төлдөг байсан, өрх толгойлсон, өрхийн амьжиргаа зэргийг харгалзан үзсэний үр дүнд эхний ээлжид ажлын байраар хангах шийдвэр гаргасан аж. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр давхарт бөс бараа болон оёдлын үйл ажиллагаа эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Энэ үеэр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт дам түрээсэлж байсан иргэдийг хохироохгүй ажлын байраар хангах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн. Энэ дагуу өнөөдөр эхний ээлжид 12 иргэний ажлын байрыг шийдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Энэ ажил үе шаттай хэрэгжиж дараагийн ээлжийн иргэдийг ажлын байраар хангана. 

Нийслэлийн барьж байгаа бодлого бол хөдөлмөр эрхлэгч, бизнес эрхлэгч болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ шат дараатайгаар арга хэмжээ авч, ажлын байраар хангах.

Нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газартай нийтдээ 30 түрээслэгч гэрээ байгуулдаг. Нэгэнт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир бид төр засгийн шийдвэрийг хүндэтгэнэ гээд эхнээсээ байрыг чөлөөлж байна. Гурван байгууллага нийслэлийн өмчийг хүлээлгэж өгсөн.” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Урт цагаан худалдаа, үйлчилгээний төв”-д засвар хийх шийдвэр гарахгүй. ОБЕГ, МХЕГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Нийслэлийн зүгээс иргэд, түрээслэгчдийн ашиг сонирхолд нийцэх, судалгаатай шийдвэр гаргах юм. Нийслэлийн засаг захиргааны IV байранд хэсэг түрээслэгчдийг байрлуулж, түр ажлын байраар хангалаа. Цаашдаа шат дараатайгаар түрээслэгчдийг бага түрээстэйгажлын байраар хангахыг чиглэл болгосон.” гэдгийг хэллээ.

“Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны тэргүүн Х.Гантулга “Би 22 жил энэ худалдааны төвд давхар түрээс буюу илүү мөнгө төлж байсан. Энэ төвийн хүн бүр намайг андахгүй танина. “Урт цагаан худалдаа, үйлчилгээний төв”-ийг 30 компани Нийслэлээс 9000 төгрөгөөр түрээсэлдэг хэдий ч түрээслэгчдэд 3-4 дахин үнэтэйгээр давхар түрээсэлдэг. Гэтэл одоо нийслэлээс арга хэмжээ авч түрээслэгчдийг түр ажлын байраар хангаж эхлэхэд давхар түрээсэлдэг хүмүүс эсэргүүцэл үзүүлж байгаад харамсаж байна. Бид давхар түрээслэгчдээс биш Нийслэлээс шууд түрээсэлсэн бол илүү ашигтай, сайн ажиллах байсан.” гэж мэдэгдлээ.

Ийнхүү Урт цагаанд үйл ажиллагаа явуулдаг байсан худалдаачид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эхнээсээ ажлын байртай болж байна. 

http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …