Ц.Мөнхбаатар:Саун, фитнессийн ажиллах түр журамд санал авч УОК-ийн хуралдаанд танилцуулна

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Даваа гараг бүрийн 13:00-14:00 цагийн хооронд “Хотын мэдээллийн цаг”-ийг олон нийтэд хүргэдэг болсон. Энэ мэдээллийн цагаар Хотын дарга нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлого үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулдаг. Мөн иргэдийн цахимаар асуусан асуултад хариулдаг уламжлал тогтсон. Та бүхэн Хотын даргатай шууд холбогдож мэдээлэл авахыг хүсвэл мэдээллийн цагаар холбогдох боломжтой” гэв.

Мөн хэвлэлийн хурлын үеэр иргэдээс цахимаар асуусан асуултад хариулт өглөө. “Өчигдөр нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанаар Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу саун, фитнесс, амралтын газрын үйл ажиллагааг ямар журмаар зохицуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанаас хоёр, гурван чиглэл гарсан. Юуны өмнө амралтын газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, амрагчдыг маскаа зүүн гараа тогтмол ариутгадаг байх, өрөөний орны тоогоор иргэдийг хүлээж авах гэх зэргийг хэрэгжүүлдэг байхаар шийдэл нь гарч байгаа. Саун, фитнессийн хувьд түр журам гаргаж байж асуудалд хандахгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байна. Түр журам дээр санал аваад мэргэжлийн байгууллагууд саналыг нь нэгтгэж, Улсын онцгой комиссийн хуралдаанд танилцуулсаны дараа тодорхой шийдэл гарна гэж ойлгож болно” гэж Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ.

http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …