Д.Нямхүү: Замын-Үүдийн боомтоор орж ирсэн нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.17/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “ Өчигдөр ХӨСҮТ-д нийт 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 194, ажиглалтад байгаа 164 хүн, тандалтын зорилгоор эмнэлгүүдээс 15 хүнээс шинжилгээ хийсэн. Ивээлэн, Сэлбэ, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгаль зэрэг амралтын газруудад тусгаарласан 164 хүнээс хоёр удаа шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тэдгээр иргэдийн ажиглалтын хугацаа дууссан учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

Нэгдүгээр сарын 27-ноос хойш 1124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 243 хүнд эмчилгээ, тандалт хийж байна.

БНХАУ-аас Замын-Үүдийн боомтоор 58 хүн орж ирсэн. Нэг иргэнийг сэжигтэй гэж үзэж ажиглалтад авсан. БНХАУ-ын талаас дээрх иргэдээс шинжилгээ аваад нааш нь нэвтрүүлсэн байгаа. Нэг иргэнийг сэжигтэй гэж үзэж, тусгаарлан шинжилгээ аваад байна” гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/avtokredit.html

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …