Д.Нямхүү: 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …