Д.Нямхүү: “Интермед” эмнэлэгт эмчлүүлж буй иргэний хурдавчилсан оношлуурын хариу эерэг гарсан

Эрүүл мэндийн яамнаас ковид 19 халдварын талаарх ээлжит мэдээлэлээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү “2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ-; 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээр 341 хүнд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт хийгдэж байна.

Өнөө өглөө 05:00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг PCR шинжилгээ ХӨСҮТ-д хийж байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …