Ш.Үнэнбат: 200-300 түрээслэгчдийг буцаад “Урт цагаан” төвдөө ирж ажиллах нөхцөл боломжоор нь хангахыг нэгдүгээрт тавьж ажиллаж байна

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор тодорхойлж, 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас зарим зүйлийг тодрууллаа.

  • “Урт цагаан” үйлчилгээний төв одоогоор ямархуу байдалтай байна вэ. Үйл ажиллагаа явуулж байгаа юу?

Урт цагаан үйлчилгээний төв өнөөдрийн байдлаар цахилгаан, усан хангамж болон дулаан хангамж байхгүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хангагч байгууллагуудтайгаа гэрээгээ цуцалсан байдалтай байна. Бид дам түрээсэлж байсан 200-300 иргэнтэй нэгбүрчлэн уулзаж, эхнээс нь ажлын байраар хангаж эхэлсэн. Нийслэлийн Төр, захиргааны 4 дүгээр байр буюу бидний хэлж заншсанаар Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. “Урт цагаан” үйлчилгээний төв цаашид ямар болох вэ гээд иргэдийн зүгээс асуултууд ирж байгаа. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой. Үүнтэй холбогдуулан “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж байна.

  • “Урт цагаан” үйлчилгээний төв зураг төслийн уралдааны шалгуур үзүүлэлт юу байх вэ?

Урт цагаан үйлчилгээний төв нь хотын А зэрэглэлийн бүсэд 1,8 га талбайг хамарч байрладаг. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тавьж байгаа гол шалгуур нь газар доогуур зогсоолтой, ногоон байгууламжтай, аялал жуулчлалын гудамж гэсэн шаардлагыг хангаж байх ёстой гэсэн үндсэн гурван шаардлагыг тавьж байгаа. Дээрээс нь “Урт цагаан” үйлчилгээний төвд ажиллаж амьдралаа залгуулж байсан 200, 300 иргэнд зориулсан ахуй үйлчилгээний талбай байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын зүгээс гар урлалын бүтээгдэхүүнийг байрлуулах талбайг гаргах тухай асуудлыг саналд хавсаргасан. Энэхүү төвийн барилга байгууламжийг ямархуу байдлаар шийдэх нь НИТХ эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ.  Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд маш олон шинэ санаатай зураг төслийн санал ирнэ гэж найдаж байгаа. Тэдгээр бүтээлүүдээс шилдгийг нь шалгаруулна. 

  • Түрээслэгчдийг ажлын байраар хангаж байгаа гэсэн. “Урт цагаан” шинэчлэгдэхэд хуучин түрээслэгчид буцаад ажлын байрандаа очих боломжтой юу?

“Урт цагаан” үйлчилгээний төвд дам түрээсэлж ажил амьдралаа залгуулж байсан 200-300 иргэнийг нэгийг нь ч үлдээлгүйгээр ажлын байраар хангах, буцаад “Урт цагаан” төвдөө ирж ажиллах нөхцөл боломжоор нь хангахыг нэгдүгээрт тавьж ажиллаж байна. 

Тус үйлчилгээний төвд давхар түрээсэлж байсан 200-300 иргэд маань өдөр бүр манай газарт ирж уулзаж санал бодлоо солилцож байгаа. Эдгээр иргэд үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан. Бид Үйлдвэрчний эвлэлийн хороотой “Урт цагаан”-ыг шинэчлэх, иргэдийг бүрэн ажлын байраар хангах хүртэл хамтарч ажиллана. Энэ тухай санамж бичиг байгуулсан. 

Өчигдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Урт цагааны үйлдвэрчний эвлэлийн хороо хамтарч ажиллаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа албан бус бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хамтарч ажиллая гэсэн ойлголцолд хүрсэн. 

  • Түрээсийн төлбөр тодорхой болсон уу. Тухайн үедээ шийдэх үү?

“Урт цагаан” төв шинэчлэгдээд ашиглалтад ороход жил гаруй хугацаа орох байх. Тухайн үед нь түрээсийн асуудал тусдаа яригдана. Үнэ төлбөрийг ч мөн тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулж тогтооно. Гэхдээ дам түрээсээр амьдарч байсан иргэд 1мкв-ыг нь 40-50 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан. Үүнээс хамаагүй хямдаар түрээсэлнэ. Тэгэхдээ шууд манай газартай гэрээ байгуулан ажиллана. Ингэснээр түрээслэгчид маань дам түрээснээс хамаагүй хямдаар түрээсэлж авах боломж бүрдэх юм. 

Ярилцсан: Б.Нямзул

http://credit-n.ru/debitovaya-karta.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …