Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.22/ ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Сүхбаатар, СХД-ээс сорьц авч 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна” хэмээн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …