Д.Нарангэрэл: Хүүхдийг амны хаалтгүй явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Эрүүл мэндийн яамнаас Covid19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 2,9 сая халдварын тохиолдол илэрсэн. 206 мянган хүн нас барж, 877 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д шинээр 6,361 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл 80 мянгад хүрээд байна. Москва хотын хувьд 24 цагийн хугацаанд өвчлөлийн тоо буурсан хэдий ч бусад хотуудад өвчлөл тархсаар байна. Тус улсад халдварын өсөлт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 89 хувьтай байна.

Иймд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ өвчнөөр бүх насныхан өвдөх ч жирэмсэн эх, хүүхдүүдэд онцгой анхаарал тавихыг холбогдох мэргэжлийн байгууллагынханд үүрэг болгожээ. Мөн тус улсад тавдугаар сард болох баярын өдрүүдэд гэрийн хатуу хөл хорионы дэглэмийг чанд мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна.

БНХАУ-ын Ухань хотод COVID-19 халдварын улмаас эмнэлэг хэвтэж байгаа өвчтөн байхгүй бөгөөд бүх өвчтөн нь эдгэрч эмнэлгээс гарсан гэсэн сайн мэдээ байна. Харин Европын зарим оронд COVID-19 цар тахлаас гадна улирлын томуу, улаан бурхан зэрэг өвчин гарч байгаа учраас товлолт дархлаажуулалтад анхаарал хандуулж, хүүхдийг товлолтын дархлаажуулалтаас хоцроохгүй байхыг иргэдэд ДЭМБ-аас анхааруулжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 743 хүн байна. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлж байна.

24 цагийн 119 утсанд 226 дуудлага ирсэн. Тус утсанд долоон улс буюу АНУ, Их Британи, ОХУ, Солонгос, Малайз зэрэг улсаас монгол иргэд холбогдож, зөвлөгөө авсан.

Мөн тус утсанд иргэдээс амралтын өдрүүдэд бага насны хүүхдэдээ амны хаалт зүүлгэлгүй явж байгааг  анхааруулахыг хүсжээ. Иймд зуны дэлгэр цагт ойртож байгаа энэ үед хүүхдийг амны халтгүй явуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулж байна” гэлээ.

http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …