Налайх дүүргийн иргэд дугуйгаар нийслэл хот руу зорчих боломжтой болно

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ажлын өнгө хучилт болон бусад ажил энэ онд хийгдэж, бүрэн ашиглалтад орно.

Тус авто зам дагуу явган болон дугуйн зам хийгдэх юм. Энэхүү дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой хийх аж. Нийт 10 амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм.

Ингэснээр Налайх дүүргийн иргэд эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, заавал машинаар биш дугуйгаар нийслэл хот руу орох боломжтой болох юм.

Цаашлаад Налайх-Чойрын авто замын уулзвараас Баянзүрх дүүргийн 11 хороо, Яармагийн гүүр хүртэл 16.1 км дугуйн зам хийгдэх ажээ.

Ташрамд мэдээлэхэд Улаанбаатар хотод 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс 2020 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам нэмж байгуулахаар төлөвлөжээ.

http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …