Ө.Энхтүвшин: Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй 9,890 иргэн байна

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.

Улсын Онцгой комиссийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг ярилцлаа. Нөхцөл байдал амаргүй болж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 38 хүн халдвар аваад байна. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч байна. Ингэхээр энэ вирус хувирч, шинж тэмдэг нь өөрчлөгдөж байна.

Долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээг 4-р сарын 17-ны өдөр хийхэд Монгол Улсад вирус тарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. Ингэснээр олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа мөн сунгагдаж байна. Энэ хугацаанд гадаад улсаас иргэдээ татаж авах ажлыг шат дараатайгаар зохион байгуулна.

Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ. БНСУ руу хоёр нислэг хийх бөгөөд нэг нислэг нь зөвхөн бусад улсаар дамжин ирэх иргэдийг татах юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд их байна. Заавал шалтгаан заахгүйгээр татан авч болохгүй юу?

-Гадаадаас ирэх хүсэлтээ маш олон иргэд байна. Одоогоор 9,890 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Хүсэлт улам нэмэгдсээр байгаа тул эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай иргэдээ авч байна.

Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэд ЭСЯ-ны гадна суулт зарлаж байгаа?

Суулт хийлээ гээд онгоцны тоо, нисэх бүрэлдэхүүн, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлах нь нэмэргүй. Харин Энэтхэг рүү шууд нислэг хийх боломжгүй байна. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Тэднийг европоор дамжуулан авах л боломж бий. Байнга нислэг хийдэг улсуудаараа дамжуулж л иргэдээ татна.

Хэрвээ байнга нислэг үйлддэггүй нэг л газар луу нислэг хийвэл бусад 57 улс руу нислэг үйлдэх хэрэгтэй болно. Тиймээс МИАТ ТӨХК-ийн онгоцыг байнгын нислэгтэй улсууд руу нисгэж байна.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …