ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд АНУ-ын Нью Йорк хотын Bronx амьтны хүрээлэнд дөрөвдүгээр сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан байна.
Гурван арслангийн нэг нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар сайжирч байгаа аж. Одоогийн байдлаар амьтны хүрээлэнгээс ямар ч амьтанд SARS-CoV-2 / COVID-19 сэжигтэй тохиолдол гараагүй гэж мэдээлжээ.
Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус хотын хоёр айлын хоёр муур найтаах, эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, нүдний булчирхайн ялгадас амьсгалын замаас дээж авч амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд SARS-CoV-2/ COVID-19 эерэг гарч батлагджээ. Мууранд давтан эмчилгээ хийгдсэний дараа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.