ХӨСҮТ: Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх  цаг үеийн ээлжит  мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь нэг лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй .

Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, ажиглах байрны 25 хүн, Дорноговь аймагт тусгаарласан зургаа, SOS медикал эмнэлэгт тусгаарласан нэг, тандалтын 111хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Мөн ХӨСҮТ-ээс тусгаарлалтын хугацаа нь дууссан 80, ажиглалтын байрнаас 154 хүнийг гаргаж, шилжүүлж байна. Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдээ хүлээн авах зохицуулалт хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Д. Нарангэрэл: Гадаадад таван монгол иргэн COVID-19-ийн халдвар авсан байна

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Сүүлийн 14 хоногт гадаадад таван монгол иргэн COVID-19-ийн халдвар авсан байна. Энэ хүмүүст хийсэн коронавирус илрүүлэх эхний шинжилгээний хариу нь эерэг гарсан. Мөн тэдэнд клиникийн шинж тэмдэг, зовуурь харьцангуй бага байгаа учир бүгд гэрийн тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна. Тэд бидэнтэй утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан.

Өчигдөр Бостоны их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж, коронавирусийн шинэ зургаан шинж тэмдгийг нэрлэсэн байна.

Үүнд, жихүүдэс их хүрэх, чичрэх, амтлах, үнэрлэх мэдрэмж арилах хэмээн тэмдэглэсэн байсан.

Гэхдээ энэ нь ДЭМБ-ын эмнэл зүйн удирдамжид албан ёсоор ороогүй бөгөөд тухайн эрдэмтэн, судлаачдын 600 гаруй өвчтөний клиникийн судалгааны дүн дээр үндэслэн гаргасан материал байсан.

http://credit-n.ru/kurs-cb.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …