БНСУ-ын Ичонь хотын агуулахад гал түймэр гарсны улмаас 38 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын Ичонь хотод орон нутгийн цагаар лхагва гаригийн /2020.04.29/ 13.30 цагийн орчимд баригдаж буй барилгад гал гарч, галын улмаас  38 хүн амь үрэгджээ. 

Амиа алдсан хүмүүс бүгд барилгын ажилчид ба тус барилгын зоорийн давхарт 80 орчим хүн ажиллаж байхад гал гарч, маш хурдан шатаж эхэлсэн байна. 

Гал зоорийн давхарт дулаалга суурилуулахад ашигласан шатамхай бодис дэлбэрснээс болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Галыг унтраахад 400 орчим гал сөнөөгч ажилласан бөгөөд оройн 18.00 цагийн үед галыг бүрэн унтрааж дуусчээ.

http://credit-n.ru/kurs-cb.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …