Зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 40 боллоо

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна.  Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 5 дугаар сарын 3-нд Франкфуртийн тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 283 хүнд халдвар илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо.

ХӨСҮТ-д 101 хүн байна” гэж мэдээлсэн юм.

Ийнхүү тавдугаар сарын 3-нд Франкфуртийн тусгай нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэнээр нийт зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 40 боллоо.

http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/business-kredit.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …