Сургалтын төвийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагаас эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэх байсаны дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1,088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болж байна. Тэгэхдээ 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …