Н.Номтойбаяр: УЕП Б.Жаргалсайхан намайг гүтгэн доромжилсон

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шүүхээс түүнд ирүүлсэн яллах дүгнэлтийн тухай өнөөдөр /2020.05.08/ АТГ-ын гадна хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн хэдэн өдөр миний бие УИХ-д бие дааж нэр дэвших болон өнгөрсөн даваа гарагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсонтой холбогдуулан АТГ, НПГ гэсэн хоёр байгууллагын хооронд дуудагдах боллоо.

Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан.

Би арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд үүнийг маш тодорхой дурдсан байдаг.

Удалгүй өмгөөлөгч н.Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт /НПГ/ миний эсрэг гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна.Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан.Нууцын зэрэглэлтэй учраас илүү зүйл ярьж болохгүй байна.

Тэгэхээр энэ бүх үйл явц нь УЕП хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн. Намайг гүтгэн доромжилсон. Авлигал албан тушаалынхаа давуу байдлыг над дээр ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тодорхой зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой.

Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа юм бол би нотлох баримт дээрээ үндэслээд тэр хүнийг яагаад хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй гэж.

Энэ бол иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. УЕП байлаа гээд хуулиас давуу эрхтэй гэсэн үг биш.

Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан. Хоёр зүйл өөр байгаа нь он сар өдөр, сайдынх нь нэр л өөр байгаа. Тэдгээр шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй байтлаа намайг буруутай гэж яллаад байна.

Намайг дөрөвдүгээр сарын 30-нд яллагдагчаар татсан. Яллах дүгнэлттэйгээ танилц гэж хэд, хэдэн удаа залгасан. Би очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Харин шүүхээс өчигдөр албадан ирүүлэх шийдвэр гарсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт яллах дүгнэлттэйгээ танилц гэсэн. Би үгүй гэсэн. Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлттэйгээ танилцах байтал Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт танилц гэсэн. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй гэдгээ хэлсэн” гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …