Коронавируст халдвар буюу COVID-19-ийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 дугаарын утсыг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн 24 цагаар ажиллуулж эхэлсэн. Тус тусгай дугаарт ирсэн мэдээлэл, зөвлөгөө авахаар хандсан иргэдийн талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд COVID-19 халдвараар 3.9 сая хүн өвчилж, 270 мянган хүн нас барж, 1.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Манай улсын хувьд 987 хүн ажиглалтад байгаа. Өчигдөр 72 хүн ажигллалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн.
24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 314 дуудлага ирсэн. Гадаадын хоёр улсаас 9 дуудлага ирсний дотор АНУ-аас холбогдсон нэг иргэн маань коронавирусийн шинжилгээ эерэг буюу халдвар авсан учраас эмчилгээний талаар зөвлөмж авлаа. Бусад хүмүүс урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар лавласан мэдээлэл авсан.
Мөн тусгай дугаарт хэрэглэсэн амны хаалтыг гадуур хаяж байгаа талаар гомдол ирсэн. Амны хаалтаа зориулалтын боож нугалаад, тагтай хогийн саванд хаяхыг зөвлөж байна” гэв.