Цар тахлын энэ үед улс орон бүр өөр өөрийн арга барилаар тэмцэж байна. Зарим оронд хууль эрх зүйн зохицуулалтаар хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
Энэтхэгийн хойд Уттар-Прадеш мужид Ковид19-ийн халдварыг тараахгүй байхтай холбоотой нэгэн сонирхолтой түр хууль батлагджээ.
Энэ хуульд Covid19-ийн халдвар авсан тохиолдолд нуун дарагдуулах, санаатайгаар өвчлөх, бусдад тараах зэрэг асуудлуудаас гадна тухайн хүнээс халдвар авсан иргэн нас барсан тохиолдолд ямар хариуцлага оногдуулахыг хүртэл тусгаж өгчээ. Энэ хуульд хүн нас барахаас бусад тохиолдлуудад хоёроос долоон жилийн хугацаагаар шоронд хорих гэнэ.
Хэрэв хэн нэгэн хүн вирусыг санаатайгаар тараасантай холбоотойгоор нас барвал түүнд хорих ял нь улам хүндэрч, долоон жилээс бүх насаар нь хорих хүртэл, мөн 3,970 доллар (3,200 фунт стерлинг) -ээс 6,610 доллар хүртэл торгох аж.
Тус мужийн албаны хүмүүс “The Times of India“ сонинд “Иргэдийг Ковид-19-ээр халдварласан гэж өөрийгөө үзэж байгаа бол холбогдох байгууллагуудад мэдээлэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.
Энэтхэгт ойролцоогоор 38,000 хүн халдвар авч, 1886 орчим хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.
Энэтхэгийн хойд хэсэгт оршдог Уттар-Прадеш муж нь 200 сая орчим хүн амтай бөгөөд улсдаа хамгийн олон хүн амтай мужид тооцогддог ажээ.
Эх сурвалж: BBC.com