Монгол Улсад Covid19-ийн халдварын батлагдсан тохиолдол 135 боллоо

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна.

Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна” гэлээ.

Ийнхүү Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.

http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/business-kredit.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …