Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Сайхан мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна.

Ингээд батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/zaymyi-next.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …