Өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгах эсэхийг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр /2020.05.25/ 11 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү нарын албаны хүмүүс оролцож байна.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа.

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Монгол Улсад анх халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн үеэс хойш өнөөдрийг хүртэл УОК 12 удаа хурал хийж байна.

Цар тахлын хоёр дахь давалгаа эхлэхийг сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд болж буй өвчлөлөөс харагдаж байна. Тухайлбал, Франц, Инчеон сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд буцааж хааж байна.

Тусгаарлах хугацааг 21 хоног болгосныг иргэд шүүмжилж байсан. Гэвч одоо ойлгож эхэлсэн. Халдвар 14 дэх хоног дээрээ илэрсэн. Иймээс тусгаарлах хоногийг сунгасан юм.Гадаад орноос иргэдээ татан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-д халдварын тархалт нэмэгдсэн цагаас эхлэн гадаадад байгаа монгол иргэдээ татан авсан. Энэ хугацаанд 62,510 иргэнийг татаж авсан байна. 46 улсаас 11,275 иргэн эх нутагтаа ирэх хүсэлтээ гаргаад байна. АНУ, БНСУ, Австрали, Энэтхэг, Турк, Англи, Япон улсаас ирэх хүсэлт гаргасан. Үүнд бага насны хүүхэдтэй 830 иргэн байна.

Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна. COVID-19-ийн тархалт цаг агаар, газарзүйн байршлаас хамаарахгүй нь судалгаагаар тогтоогджээ. ОХУ-д өвчлөл эрс нэмэгдэж байна. Тус улсад халдварын тохиолдол 335,882-д хүрсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-д зөөвөрлөгдөн орж ирсэн 7 тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна.

Эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа орон даяар зүүх аяныг эхлүүлэх, зунжингаа ариутгал, цэвэрлэгээ хийнэ. Илүү хариуцлагатай, бие биенээ дэмжиж халдварыг даван туулах үе ирлээ.Дотоодод халдвар гарвал гурав дахь үе ирнэ. Тиймээс халдварын эсрэг санаа нэгтэй тэмцэцгээе” гэлээ.

Д. Нямхүү: Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй хүнд шинжилгээ хийсэн

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй хүнд шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна. Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна” гэв.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Д. Сарангэрэл: Гаднын оронд Монгол Улсын 32 иргэн халдвар авсан нь тогтоогдсон

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ Монгол Улсад 141 халдвар бүртгэгдсэн. Тэдний 33 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоо 108 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт зөөвөрлөгдөж ирсэн 141 тохиолдлын 121 нь ОХУ-аас халдвартай ирсэн. Англиас долоо, Солонгосоос гурав, Шведээс гурав, Франциас хоёр, Италиас нэг гэх мэтээр зөөвөрлөгдөж ирсэн. Нийт тохиолдлын 78 нь Буянт-Ухаа боомтоор, 63 хүн нь Алтанбулаг боомтоор орж ирсэн. Өнөөдрийн байдлаар хоногт 150-200 эмч, мэргэжилтэн тусгай үүрэг гүйцэтгэж, тусгаарлалтад ажиллаж байна. Тэд тусгаарлалтын байранд байгаа 1141 хүнтэй ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд байнга зөвлөгөө өгч байна. Гаднын оронд Монгол Улсын 32 иргэн халдвар авсан нь тогтоогдсон. Тэд Эрүүл мэндийн яамтай байнгын холбоотой байна. Тэдний 13 нь эдгэрсэн. Харин Швед улсад халдвар авсан нэг иргэний биеийн байдал наашилсан. Бусад нь хөнгөн хэлбэрээр өвдсөн гэх мэдээлэл байна” гэсэн мэдээлэл өглөө.

Одоо сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …