Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 29-ний өдөр Бээжинд хийсэн мэдэгдэлдээ “Гаднынхан заналхийлэл болж байна гэж ойлгогдохоор цуурхал гаргасан Япон улс энэ үйлдлээ зогсоож, өөрийн цэргийн бэлтгэлээ өргөтгөх үнэн зорилгоо олон улсын хамтын нийгэмлэгт тайлбарлахыг Хятад улс Япон улсаас албан ёсоор шаардаж байна” гэжээ. Тэрээр мөн “Хятад улс энхийн хөгжлийн замаар гуйвшгүй замнана. Энэ бол Хятад улс цаг үеийн хөгжлийн урсгал болон улс үндэстнийхээ үндсэн ашиг сонирхлын дагуу гаргасан стратегийн сонголт” Манай улсын нэр хүндийг зориудаар унагаах гэж оролдож байгаа Япон улсад албан ёсоор өдөөн хатгалгаа зогсоохийг хичээнгүйлэн хүсье гэжээ.
О.Рана