Ойрын өдрүүдэд Covid19-ийн халдвараар авч нас барагсдын тоогоор АНУ тэргүүлэх болсон нь олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байна.
Дөнгөж өглөөхөн BBC.com АНУ-ын нөхцөл байдлын байдлын талаар “Энэ бол ойлгомжгүй бөгөөд эмгэнэлтэй, төгс тэгш хэмийн нэгдэл юм” хэмээн мэдээллээ.
Өнгөрсөн 44 жилийн турш үргэлжилсэн Солонгос, Вьетнам, Ирак, Афганистанд болсон дайн, сөргөлдөөнд амиа алдсан АНУ-ын цэргийн албан хаагч, эмэгтэйчүүдийн тоо нь сүүлийн гурван сарын хугацаанд коронавирусаар амиа алдсан америкчуудын тоотой бараг тэнцүү байгаа тухай мэдээлж байна.
АНУ дөрөв хүрэхгүй сарын хугацаанд коронавирусын халдварын улмаас 100,000 хүнээ алдаад байна. Энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд тус улсад нийт 1.69 сая халдвар авч, түүнээс нас барагсдын тоо нь нийт өвчний 30 орчим хувийг эзэлжээ. Жон Хопкинс их сургуулийн гаргасан мэдээллээр тус улсад амиа алдсан хүний тоо 100,276 байгаа гэнэ. Гэхдээ АНУ нэг хүнд ногдох хүн амын нас баралтын үзүүлэлтээрээ Бельги, Их Британи, Франц, Ирланд зэрэг улсуудаас есдүгээрт жагсдаг болохыг тус их сургуулиас мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Covid19-ийн халдвар бол АНУ-ын шинэ сорилт, далд дайсантай хийх дайн” хэмээн мэдэгдэж байсан.
Энэ хавар АНУ-ын 100,000 айл өрх энэ вирусээр амь насаа алдсан хайртай хүмүүсийнхээ араас гашуудаж байна.
Ингээд BBC.com сайт өнгөрсөн хугацаанд АНУ мөргөлдөөнд хэчнээн хүн алдсаныг тоон үзүүлэлтээр харуулжээ.
Мөргөлдөөнд АНУ-ын амиа алдагсдын тоо:
- Солонгосын дайн (1950-1953): 36,500
- Вьетнамын дайн (1961-1975): 58,000
- Иракийн дайн (2003-2011): 4500
- Афганистан (2001-өнөөдрийг хүртэл): 2000
- Ковид-19 (2020 оны 2-р сар – өнөөдөр): 100,000
Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотод вирус тархсанаас хойш дэлхий даяар 5.6 сая хүн халдвар авч бүртгэгдсэн бөгөөд 354.983 хүн нас бараад байна.
Эх сурвалж: BBC.com
Бэлтгэсэн: Б.Нямзул