БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын 10 сая орчим оршин суугчыг 19 хоногийн дотор COVID-19 халдварын шинжилгээнд хамруулжээ. Тус хотод тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 01 хүртэл 9,899,828 хүнд шинжилгээ хийсэн байна.
Хэвлэлийн бага хурлаар “Huazhong” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Лу Зушуний мэдээлснээр Ухань хотын оршин суугчдад хийсэн шинжилгээнээс “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол илрээгүй байна. Харин халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрснийг тусгаарлажээ. Мөн халдвар илэрсэн хүмүүстэй ойр хавьталтай 1,174 хүний шинжилгээ сөрөг гарсан бөгөөд тэднийг мөн адил тусгаарлажээ. Үханьд олон нийтийг шинжилгээнд хамруулснаар оршин суугчдын “Сэтгэлзүйн хөл хориог” арилгаж, хотыг аюулгүй болсон гэдгийг батлан харууллаа гэж хотын эрх баригчид мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Энэхүү компанит ажлын үеэр Ухань хотын өдөрт шинжилгээ авах хүчин чадал 300 мянгаас нэг сая гаруйд хүрч нэмэгдсэн. Хот тус үйл ажиллагаанд 900 сая юань буюу 126 сая ам.долларыг зарцуулжээ. Оршин суугчдын хувьд сайн дураараа, үнэ төлбөргүйгээр шинжилгээ өгсөн байна.
Эх сурвалж: CCTV.com