Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Өнгөрсөн хоногт нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнээс  коронавирусийн халдвар илэрлээ.

Мөн өнөөдөр нэг оюутан гарч эдгэрч байна. Энэ оюутан 22 настай, 23 хоног эмчлэгдээд гарлаа. Ингэснээр Монгол Улсад халдварын тохиолдол 193 боллоо.  71 хүн эдгэрч гарсан байна.

Биеийн байдлын хувьд 108 хүн хөнгөн хэлбэртэй байна. Хүндэвтэр 14 хүн байгаа. 8-16 насны нэг хүүхэд бий. Коронавирусийн халдвартай жирэмсэн гурван эмэгтэй, элэгний хавдартай нэг хүн, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/debitovaya-karta.html http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …