Оросууд Олимпийн наадмын бэлгэ тэмдэгээр ирвэс, цагаан баавгай, туулайг сонгожээ

Дэлхий дахин  спортын хамгийн том  үйл явдлын нэг болох Өвлийн олимпийг тэсч ядан хүлээж байна. Энэ жил өвлийн Олимп анх удаагаа  ОХУ-д зохиогдох гэж байгаа билээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан ОХУ энэхүү арга хэмжээнд зориулан бэлтгэл ажлаа хийсээр байна.  2014 оны Өвлийн Олимпийн наадам  2014 оны 2-р сарын 7-нд нээлтээ хийж  2-р сарын 23-нд өндөрлөнө гэж төлөвлөгдсөн байгаа юм байна.  Өвлийн  Олимпийн наадмын дараа 3-р сарын 7-16-нд хооронд  Өвлийн Параолимпийн наадам явагдах юм байна.

0991c298fb61243117776a0666c47e27

2014 оны Сочийн Олимпийн наадам зориулан  1300 ширхэг медаль үйлдвэрлэгджээ. Тус Олимпийн наадмын 98 багц шагналын төлөө баг тамирчид өрсөлдөх юм.   Энэ нь 2010 оны канадын Ванкуверын Олимпийн наадмынхаас арван хоёроор илүү байна.

Оросууд энэ жил  Олимпийн наадмын бэлгэ тэмдэгээр ирвэс, цагаан баавгай, туулайг  сонгон авчээ. Сочийн өвлийн Олимпийн наадмын бамбар 10-р сарын 6-нд ОУ-д шилжсэн бөгөөд одоо Оросын бүс нутгуудад Олимпийн бамбарын буухиа аялсаар байгаа билээ.
pictu99999re

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …