Д.Нямхүү: ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Зургадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шинжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй.

Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн байна. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 194 боллоо. Өнөөдрийн байдлаар 75 хүн эдгэрч, 119 хүн эмчлүүлж байна.

Эмчилгээнд 119 хүн байгаагийн 104-ийнх нь биеийн байдал хөнгөн, 15 хүний бие хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар нийт 155 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, ажиглалт байгаа. Бид дараагийн үүргийн онгоцнуудыг хүлээж авах бэлтгэлээ ханган ажиллаж байна”гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …