Пакистан улсад дараалан хоёр өдөр Covid19-ийн тохиолдол 5000-аар нэмэгдсэнээро үндэсний хэмжээнд халдварын тоо ь100,000-аас давлаа.
37,000 гаруй тохиолдол Синд, Пенжаб үндэстнээс илэрсэн нь нийт ачааллын дөрөвний гурав орчим хувийг эзэлж байна.
Нас барсан хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа нь эмнэлгүүдийн ачааллыг улам нэмэгдүүлж ачааллаа дийлэхгүй байдалд хүрэх вий хэмээн болгоомжилж байна.
Пакистани улсад нийт 2,032 хүн нас барсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна. Тус улс өнгөрсөн сард зарим хорио цээрийн хязгаарлалтыг цуцалсан нь өвчлөлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: www.BBC.com