Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй.

Энэ удаагийн мэдээллээр  нийслэлийн Онцгой байдлын албанд нисдэг тэрэг, машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай, нийслэлийн Эх хүүхдийн эмнэлгийг энэ сарын 15-нд ашиглалтанд оруулах талаар болон “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны бодлогын баримт бичгийн агуулгыг мэдээлсэн юм.

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахал 213 улс орныг хамарч, 405,074  хүн нас барч 3,453,648 иргэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 194 хүн халдвартай гэж бүртггэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Нийслэлийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хотоос гарч орж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт судалгаа явуулах үүргийг  хотын Захирагч өгсөн.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 13220  аж ахуйн нэгжид  ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн 9 дүүргийн 173 хорооны  машин хүрэх боломжгүй нарийн зам, гудамж талбай, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий амралтын талбай, бохирдол ихтэй булан тохой, үерийн далан сувагт 2 удаагийн давтамжтайгаар нийт 1,511,671.6мкв талбайд явганаар халдваргүйтгэл хийж явган халдваргүйтгэлийн ажил дууссан байна.  Гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын  халдваргүйжүүлэлт үргэлжилж өнөөдрийн байдлаар 9 дүүргийн нийт 152205 жорлон, бохирын цооногоос 142900  жорлон, бохирын цооногийг халдваргүйжүүлж байгаа аж.

Хотын Захирагч мэдээллийнхээ үеэр бусад хотууд цар тахлын үеэр хэрхэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа талаар мэдээллийг мөн өгсөн. Өнгөрсөн долоо хоногт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож хүрээнд Улаанбаатар хотын Захирагчаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Улаанбаатар хотын Захирагч өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн талаараа мөн дуулгалаа.

Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлж завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллана

Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн нутаг дэвсгэр Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хадан хясаа хүртэл Туул гол дагуу энэ сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд завьт болон хөдөлгөөнт эргүүл ажилуулахаар болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилтан албан хаагчид хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллах юм байна.    Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн “Өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж буй. Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 57 хувиар буурчээ.

Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин  өгнө

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл” хэрэгжиж Гал унтраах, цацраг, химийн ослын үед ашиглах тусгай зориулалттай 71 автомашин нийлүүлэгдэхээс тодорхой тооны машинуудыг Нийслэлийн Онцгой байдлын газарт хуваарилуулж нийслэлийнхээ ард иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийг авран хамгаалахад ашиглуулахаар болжээ.

Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нисгэгч, техникийн ажилтнуудыг бэлтгэж, 3 нисдэг тэрэг нийлүүлэгдэнэ хэмээн хотын Захирагч С.Амарсайхан мэдээллээ. Мөн хотын төвд нисдэг тэрэг буулгах газар талбайн талаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарч судалгааг хийж байгаа аж.

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг зургадугаар сарын 15-нд хүлээж авна

Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явц 98 хувьтай байна. “10 жил гацсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд барьж дуусгалаа. Гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа ийм том 34 мянган мк2/талбайтай 880 өрөө бүхий 1500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаа нь энэ. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгийн гаргаж шийдвэрлэнэ ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцлон хэлсэн юм. Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм

Улаанбаатар хотыг хөгжүүлэх зургаан дэд төвийг байгуулна

“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий үзэл баримтлал”-ыг  боловсруулж Засгийн газарт өргөн барьсан байна. 2050 оныг хүртэлх МУ-ыг хөгжүүлэх “Алсын хараа” бодлогын баримт бичигт “Улаанбаатар ба дагуул хот”-ыг тусгасан. Энэ хүрээнд хотуудаа эдийн засгийн хувьд төрөлжүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын урт хугацааны төлөвлөлтөд  дагуул хотуудыг байгуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хотуудыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх орчин төвтэй шийдлийн хүрээнд хотын стандартыг хэрэгжүүлсэн дагуул хотуудыг хөгжүүлэх болно” гэв.

Улаанбаатар хотын хөгжүүлэх бодлогын баримт бичиг нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд зургаан дэд төвийг байгуулах аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Олон төрөлт ухаалаг болон газар доорх багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгон, Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбосон зорчигч тээвэр, бүс нутагтай холбосон тусгай замын өндөр хурдны тээврийг нэвтрүүлж түгжрэлгүй, эдийн засгийн хэмнэлттэй хот болгон хөгжүүлнэ. Автобусны парк шинэчлэл хийгдэж байна.

Ирэх есдүгээр сарын нэгнээс хотын төвийн бүст сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оролцуулна. Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгаа хийгдэж байна. Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар “Хүний хөгжлийн индекс”-ээр дэлхийд тэргүүлэх 20 улсын нэг болно” хэмээн онцолж хэллээ.

http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …