Д.Нямхүү:10 хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Зургадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Эдгэрч гарч байгаа оюутнуудын 4 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй”гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/ipoteka.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …