Л.Мөнхтүшиг: Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 175 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр цаашид хийгдэх транзит нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Зургадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаад, амжилттай үргэлжлэн явж байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр орой 19:30 цагт Улаанбаатарт газардана. Уг онгоцоор Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс дөрөв нь нярай хүүхэд байгаа. Тусгаарлах байрны асуудлыг бүгдийг нь хуваарилан зохицуулсан байгаа.

Энэ долоо хоногийн хувьд буюу зургадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, тус улсад буй бага насны ламхай нарыг авч ирэх бэлтгэлээ хангаад байна.

Транзит зорчигчийг авахтай холбоотой БНСУ-ын хууль зүйн сайдын шийдвэр гарсан даруйд бид ГХЯ-ны Сөүл дэх элчин сайдын яамаар болон Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай дипломат шугамаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нааштай хариу гарах чигтэй байна. Тухайлбал, зургадугаар сарын 17-нд транзит зорчигч авах нислэг, 18-нд БНСУ дахь иргэдээ авах нислэг бий.

Үүнээс гадна Зүүн өмнөд Азид байгаа иргэд маань амаргүй байгаа ба, иргэдээ татаж авах нислэг үйлдэгдээгүй байдлыг бид харгалзан үзэж, Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа Монголчуудаа татаж авах саналаа тавьсан. Яриа хэлцэл ахицтай явж байна. Гэхдээ уг шийдвэр албан ёсоор эцэслэгдээгүй байгаа ч бид найдлага тавин хүлээж байгааг хэлье” гэв.

Үргэлжлүүлэн Польш улсад амь насаа алдсан оюутны талаар мэдээлэл өгсөн юм.

Польш улсад амь насаа алдсан оюутны хэргийг улстөржүүлэх зорилгоор ашиглаж байгаа нь харамсалтай

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:Гадаадад Монгол Улсын иргэдийн эрх ашиг хохирох, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжиж Гадаад харилцааны яаманд ирдэг. Энэ мэдээллийг бид хүлээж авсан. Авсан даруйдаа тэнд ажиллаж байгаа консул болон оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан. Ар гэрт нь шуурхай мэдээллийг өгч ажиллаж байна. Өнгөрсөн онд 128 иргэн гаднын оронд нас барсан. Эцсийн шийд гарсан мэтээр олон нийтэд ярих, улстөржүүлэх зорилгоор ашиглаж байгаа нь харамсалтай үйлдэл. Энэ хүүхдийн ар гэртэй нь уулзсан. Маш хэцүү байгаа. Хэвлэлийн байгууллага хүүхдийг маань амиа хорлосон гээд байна, хэн тогтоосон юм бэ гэх зэргээр ар гэр нь холбогдож байна. Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Польш улсад 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгээд явж байна. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна.

http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …