Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох үүрэг өгөв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өгөв.
Тодруулбал, галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтоож, танилцуулахыг үүрэг болголоо.


УИД-т гал гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад энэ сарын 7-ны 16.48 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын 8 ангийн 230 алба хаагч ажиллаж, 21.30 цагт бүрэн унтраасан. Галын тархалтыг дуудлага ирснээс 40 минутын дараа зогсоосноор 6, 7 дугаар давхарт гарсан галыг 1-5 давхарт тархахаас сэргийлсэн тухай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өгсөн.
Улмаар 4 цаг гаран ажиллаж галыг бүрэн унтраасан бөгөөд энэ хороонд байгууламжид байсан 7 хүнийг аварсан байна. Энэ үеэр онцгой байдлын хоёр алба хаагч хорт утаанд угаартсан бөгөөд нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна. Алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа аж.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энэ жил УИД-т НОБГ-аас төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр галын аврах гарцыг хааж бараа хураасан, дохиолол нь гэрэлтүүлэггүй, гал түймэр гарсан үед хүний амь аврах зориулалтын гарц тодорхой болгоогүй, гал унтраах багаж хэрэгсэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс албан шаардлага хүргүүлж, зарим зүйлсийг шалгалтын явцад залруулсан юм. Ер нь хүн ам олноор цуглардаг газрууд, гэр хорооллын айл өрх, үйлдвэр, худалдааны төвүүдэд шалгалт хийдэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хот төлөвлөхдөө гидрант буюу ус шахах хоолойг тусгадаггүй. Тиймээс өндөр орон сууц, худалдааны төвүүд заавал гаднаа гидранттай байх шаардлага тавьдаг болох нь зөв” гэлээ.
Гал гарсан шалтгааныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд 25 мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 шинжээч, 20 прокурор хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Энэ үеэр эхний ээлжинд 240 түрээслэгч, 220 цэгт шалгалт хийсэн байна.
Одоо байгууламжийн 6, 7 дугаар давхар буюу гал гарсан хэсэгт үзлэг хийж байгаа бөгөөд угаарын хий бүрэн арилаагүй, гал унтраасан их хэмжээний ус хэвээр байгаа зэрэг нь хүндрэл үүсгэж байгааг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал танилцуулав.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Барилгын норм, дүрэм журмыг эргэж харах нь зөв. Тухайлбал, олон хүн ажилладаг, олон байгууллага түрээслэдэг газар хий хэрэглэхийг зөвшөөрөх эсэх, хэрэглэсэн тохиолдолд ямар хяналт тавих вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Улаанбаатар хотын төвийн ихэнх барилга 1940-1950 онд баригдсан. Тухайн үед гидрант төлөвлөөгүй. Тиймээс нийслэлд хэдэн гидрант байгааг тогтоох, шинэчлэх, стандартын шаардлагад нийцүүлэх, шинээр бий болгохыг цаашдын төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өндөр барилгад гарсан галыг унтраахад бусад улсад ашигладаг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зориулалтын автомашин, өндрөөс гал унтраах, хайгуул хийх хүчин чадалтай нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон авах асуудлыг судалж, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргах хэрэгтэй. Үүнийг улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэй юм” хэмээн онцлов гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …