South Korean President Moon Jae-in shakes hands with North Korean leader Kim Jong Un during their summit at the truce village of Panmunjom, North Korea, in this handout picture provided by the Presidential Blue House on May 26, 2018. Picture taken on May 26, 2018. The Presidential Blue House /Handout via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY - RC1141718F30

Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга зогсоохыг Өмнөд Солонгосоос шаардав

Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2 Солонгосын хилээс Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай сурталчилгаа материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг байна. Харин уг үйл ажиллагааг зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Ким Жон Уны дүү болох Ким Ёо Жоны мэдэгдэлд дурджээ.

Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Пёньяны эрх баригчид сүрдүүлжээ. Мэдэгдлийг Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон гаргасныг Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулсан байна. Тус улсаас дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид хоёр Солонгосын хилийг давуулан Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай суртал нэвтрүүлгийн материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг. “Ийм үйл ажиллагааг янз бүрийн аргаар зөвтгөж, үргэлжлүүлсээр байх юм бол Өмнөд Солонгосын эрх баригчид хатуу шийтгэл амсах болно” гэж Ким Ёо Жоны мэдэгдэлд өгүүлжээ.

Тэрбээр дүрвэгчдийг “нийгмийн хог шаар”, “эх орноосоо урван тэрслэгчид” гэж нэрлэсэн байна. Хоёр Солонгос 2018 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг Пёньянд айлчлах үеэр батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байв. Хилийн зөрчил мөргөлдөөнийг багасгах зорилгоор ийм гэрээ байгуулж байжээ. Гэвч өнгөрсөн онд Ким Жон Ун, Дональд Трамп нар Вьетнамын нийслэл Ханойд уулзсаны дараа харилцаа муудаж, гэрээний ихэнх заалт хэрэгжээгүй юм.

Ким Ёо Жон мэдэгдэлдээ бас хоёр талын хамтран хэрэгжүүлж байгаа Кэсоны Аж үйлдвэрийн парк, Кумган уулын аялал жуулчлалын төслүүдийг бүр мөсөн зогсоохоор сүрдүүлжээ. Пёньянаас ийм мэдэгдэл гарсны дараахан Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамнаас суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг тэмцэгчдэд уриалсан байна. Тэдний хөөргөсөн зарим бөмбөлөг хил давж чадалгүй Өмнөд Солонгосын талд унаж, тэнд амьдардаг иргэдийн ахуй амьдралд муугаар нөлөөлж байна гэж тайлбарлажээ. Ийм бөмбөлгүүдэд олон тооны зурагт хуудас, ухуулах бичгээс гадна Умард Солонгосын иргэдэд урамшуулал болгох зорилгоор нэг долларын дэвсгэртүүдийг хавсаргадаг байна.

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …