АНУ-ын засаг захиргаа Хятадын агаарын тээврийн компаниудад 7 хоногт 2 удаа хоёр улсын хооронд нислэг хийх зөвшөөрөл олгожээ. Мөн бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын иргэний нисэхийн газар өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ.
Энэ нь “Хятадын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудад зөвшөөрсөн нислэгийн тоонд нийцнэ” гэж АНУ-ын Тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ журам “удахгүй хүчин төгөлдөр болох аж”. БНХАУ, АНУ-ын холбогдох байгууллагууд хоёр улсын хооронд зорчигч тээврийн нислэгийг зохицуулах чиглэлээр тодорхой ахиц дэвшилд хүрсэн гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь урьд нь мэдэгдсэн юм. Өмнө нь Америкийн Тээврийн яам зургадугаар сарын 16-наас эхлэн эсвэл холбогдох шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп баталбал үүнээс өмнө Хятадын агаарын тээврийн компаниудад хоёр улсын хооронд нислэг үйлдэхийг хориглоно гэж мэдэгдсэн юм.
Энэ хоригт “Air China”, “China Eastern Airlines”, “China Southern Airlines”, “Hainan Airlines” гэсэн Хятадын агаарын тээврийн долоон компани орсон байна. Хэрэв Хятадын эрх баригчид “гаргасан шийдвэрээ өөрчилж засвал” шийдвэрээ эргэн харахад бэлэн гэдгээ АНУ-ын Тээврийн яам мэдэгдэж байв. Бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын Иргэний нисэхийн газар пүрэв гарагт мэдэгджээ.