Энэтхэг болон Лаос улсаас нийт 251 иргэн эх орондоо ирлээ

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд  

  • Лаос улсаас 10,
  • Энэтхэгээс 6 иргэн,
  • 6 лам багш,
  • Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм.

Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.

Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн билээ гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html http://credit-n.ru/blog-listing.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …