Иракийн нийслэл Багдад хотын ногоон бүс пуужингийн халдлагад өртсөн тухай мэдээллээ. Ирак, АНУ-ын стратегийн яриа хэлэлцээрийн эхний үе шат эхлэхийн өмнөхөн энэхүү халдлага болжээ.
Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” өнгөрсөн лхагва гарагийн орой пуужингийн халдлагад өртсөн тухай “Al-Hadath” телевиз мэдээлжээ.
Пуужин харвасан даруйд аюулгүй байдлын албаныхан харвасан газрыг хайж, “Ард түмний цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоогоос харвасан болохыг тогтоожээ. Пуужин “ногоон бүс” дотор АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо унаж, дэлбэрсэн бөгөөд хүний амь эрсдээгүй, мөн гэмтэж шархдаагүй байна.
Ирак, АНУ-ын стратегийн яриа хэлэлцээний эхний үе шат болохын өмнө пуужин харважээ. Хоёр улсын албаны хүмүүс улс төр, аюулгүй байдал, эрчим хүч болон соёлын салбар дахь хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг пүрэв гарагт хэлэлцэнэ.
Элчин сайдын яамд, Иракийн төрийн байгууллагууд байрладаг “ногоон бүс” нь Багдад хотын төвд оршдог маш сайн бэхлэлттэй дүүрэг юм.
Сүүлийн саруудад энэ бүс нэг бус удаа пуужингийн халдлага өртөж, үүний улмаас Иракийн аюулгүй байдлын албаныхан шархдаж, амь насаа алдсан юм. АНУ-ын эрх баригчид Иракт үйл ажиллагаа явуулж буй Ираныг дэмжигч цагдаа нар, бүлэглэлүүдийг үүнд оролцсон гэж удаа дараа буруутгажээ.