“Apple” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

Apple компани арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн хүрээнд 100 сая доллар зарцуулан гэдгийг тус компанийн тэргүүн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннесота мужийн Миннеаполис хотод нас барсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор Америкийн “Apple” компани арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх шинэ төсөл хэрэгжүүлж, үүндээ 100 сая ам.долларыг зарцуулахаа мэдэгджээ.

Энэ тухай “Apple” компанийн тэргүүн Тим Кук “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Энэ нөхцөл байдалд бид өөрчлөлт хийх хэрэгтэй учир өөрчлөлтийн үйл явцыг хөдөлгөгч хүч болгох үүргийг компани өөртөө хүлээж байна. “Apple” арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдлын талаар санаачилга гаргаж байгаагаа мэдэгдэхэд таатай байна” гэж тэрбээр тэмдэглэжээ. Энэхүү санаачилгын хүрээнд компани ажлын байран дээрээ үндэстний цөөнхийн төлөөллийг нэмэгдүүлэх, өнгөт арьс эзэнтэй нийлүүлэгч компаниудтай түншлэлийн харилцаа холбоогоо бэхжүүлэхийг зорьж байна. “Apple” компанид Ази болон Зүүн Өмнөд Ази гаралтай иргэдийг тооцохгүйгээр нийт ажилтных нь 24 хувийг угсаатны цөөнх эзэлдэг байна.

http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …