Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа БНХАУ илэрхийлжээ

Хонконгийн эргэн тойрны нөхцөл байдлын тухай “Долоогийн бүлэг” хамтарсан мэдэгдэл гаргахаар зэхэж байгаатай холбогдуулан БНХАУ Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа дипломат шугамаар илэрхийлжээ.

 Хариуд нь Японы Засгийн газар эрх баригчдын БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд баримталж буй бодлогод маш их санаа зовниж буйгаа дахин илэрхийлсэн байна. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.

“БНХАУ-ын эрх баригчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний хариуд бид нөхцөлд байдалд ихээхэн санаа зовниж буйгаа дахин мэдэгдсэн. Хоёр улсын харилцаанд шийдэгдээгүй асуудлууд байдаг бөгөөд бид байр сууриа дээд удирдлагын түвшинд тодорхой илэрхийлж, эдгээр асуудлыг аажмаар шийдвэрлэхийг зорьж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.

 Хонконгийн тухай асуудлаар “Долоогийн бүлэг”-ийн хамтарсан мэдэгдэл боловсруулах санаачилга гаргахыг Засгийн газар зорьж байгаа тухай Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өмнө нь парламентад мэдэгджээ.

 Баримт бичигт “нэг улс-хоёр систем” зарчим дээр үндэслэн Хонконгийн онцгой статусыг хадгалан авч үлдэхийн ач холбогдлыг тусгахыг тэрбээр мэдэгдсэн байна. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах тогтоолыг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал 5 дугаар сарын 28-нд баталжээ. Энэ явдлыг Цагаан ордон засаг захиргааны онцгой бүсийн автономит статусыг зөрчиж буй хэрэг гэж үзэж, хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

БНХАУ-ын үйлдэлтэй холбогдуулан АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаанд Хятадын Засаг захиргааны онцгой бүсийн эдэлж байсан хөнгөлөлтүүдийг цуцлах үйл явцыг эхлүүлсэн гэж Ерөнхийлөгч Дональд Трамп 5 дугаар сарын 29-нд мэдэгджээ. Хонконгийн үндэсний аюулгүй байдалд учрах аюул өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хууль боловсруулах үйл явцыг хойшлуулшгүй бөгөөд чухал ач холбогдолтой гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байна.

 Түүнчлэн Хонконгийн эрх баригчид зохих хуулийг бие даан батлах чадваргүй гэж үзжээ. Шинэ хууль нь цөөн хэдэн гэмт хэрэгтнүүдийн эсрэг чиглэсэн бөгөөд “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчөөгүйгээс гадна оршин суугчдынх нь үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх хууль ёсны эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй гэж Хонконгийн эрх баригчид нэг бус удаа мэдэгджээ.

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …