Д.Нямхүү: Өчигдөр 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллээр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хонон эмчилгээ хийлгэсэн. Нөгөө нь 15 настай хүүхэд бөгөөд 31 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн.

Нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас 111 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 86 хүний биеийн байдлыг үнэлбэл 78 нь хөнгөн, 8 нь хүлндэвтэр байна” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …