Хятадын Экспорт, импортын экспог онлайнаар зохион байгуулна

Хятадын Худалдааны яамнаас зургаадугаар сарын 10-ны өдөр цахим хэвлэлийн бага хурал хийж, Хятадын 127 дахь удаагийн Экспорт, импортын экспоны бэлтгэл ажлын тухай танилцуулсан байна.

Хятадын Гадаад худалдааны төвийн эрхлэгч Ли Жиньчи: “Гадаад худалдааны үндсэн хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, нээлттэй байдлыг өргөжүүлэх, Хятадын болон гадаадын компаниудад зах зээлийг хөгжүүлэхэд туслах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар Хятадын 127 дахь удаагийн Экспорт импортын экспог онлайн хэлбэрээр зохион байгуулж, дэвшилтэт мэдээллийн технологийг ашиглан, Хятад, гадаадын бизнес эрхлэгчдийг гэрээсээ гаралгүйгээр захиалга хийж, бизнес эрхлэх боломжоор хангана” гэжээ.  

Тус удаагийн экспогийн 16 нэр төрлийн бүтээгдэхүүний хэсэгт 50 павильон байрлуулах бөгөөд зургаадугаар сарын 15-наас 24-ний өдрүүдэд 10 хоногийн хугацаатай онлайнаар дэлгэн үзүүлэх аж. Экспод оролцогчид бүтээгдэхүүнээ фото зураг, видео, 3D зэрэг хэлбэрээр дамжуулан  онлайн орон зайд байршуулах гэнэ.

Эх сурвалж: Xinhua news

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …