Д. Нямхүү: Долоон хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр”Зургадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

 Харин долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай.

Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Үүнд хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр иргэн, гурван оюутан байгаа. 19-45 насны эдгээр иргэд 17-49 хоног эмчилгээ хийлгэлээ.

Ингээд батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн 153 болж байна. Биеийн байдлыг үнэлбэл 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/trips.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …