УИХ-ын ээлжит сонгууль сонгогчдын 73.64 хувийн ирцтэй өндөрлөв

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 475 мянга 675 иргэний нэрсийн жагсаалт бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 буюу 73.64 хувийн ирцтэй оролцсон талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв.

Тодруулбал, нийслэлд 896 378 сонгогч бүртгэгдсэний 657 мянга 159 буюу 73.31 хувь нь оролцсон бол орон нутгийн 1 сая 107 мянга 591 сонгогчийн 818 мянга 516 нь буюу 73.90 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ, “Бороо, мөндөр их хэмжээгээр орж байгаагаас үүдэн зарим гол үерлэсэн тул сонгуулийн дүн дамжуулахаар гарсан тээврийн хэрэгслүүд гол гаталж чадахгүй хүндрэл гарсан. Одоогоор санал авах 2070 хэсгийн байрнаас 2035 нь дүн мэдээгээ ирүүллээ. Үлдсэн 35 байрны мэдээ дээрх шалтгааны улмаас хүлээгдэж байна. Зарим хэсгийн хороод сүлжээтэй газраас 100 гаруй км-ийн зайтай учраас гол ус гатлах бэрхшээл тулгардаг. Онцгой байдлын байгууллагаас хүнд даацын автомашин гаргаж өнөө шөнөдөө дүн мэдээ авахад дэмжиж ажиллаж байна” хэмээв. 

Одоогоор 29 тойргоос 15-ынх нь дүн мэдээ 100 хувь гарсан, 14 тойргийнх 80-90 хувьтай гарч байгааг нэмж танилцуулав. Үлдсэн тойргуудаас 3-4 хэсгийнх нь мэдээ нь саатаад байгаа аж. Хуульд заасны дагуу сум, дүүргийн хяналтын тооллого 1000 гаруй хэсэгт эхлээд буйг тэрбээр мэдээлэлдээ тэмдэглэсэн. Үүний дүн өглөө гарахаар мэдээлнэ гэлээ. 

Тойргуудын ирцийн мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна. 

 ТойрогХэсгийн хорооны тооЗөөврийн хайрцагаар санал өгсөн  Сонгогчийн тоо  Санал өгсөн  Ирц 17.00 цаг(хувиар)
1.Архангай105870 612274546974.26
2.Баян-Өлгий96695 595944999383.89
3.Баянхонгор1051011 566104531880.5
4. Булган68612 408962949972.13
5.Говь-Алтай87865 374742837675.72
6.Дундговь, Говьсүмбэр55462408602806668.69
7.Дорнод72422522363610669.12
8.Дорноговь59379 446743147970.46
9.Завхан111930 473973782379.80
10.Өвөрхангай1061486 744205328671.60
11.Өмнөговь61 752 449143209871.47
12.Сүхбаатар64805 407783305281.5
13.Сэлэнгэ56507 704204909769.72
14.Төв96824 617654382770.96
15.Увс92724 521784370383.76
16.Ховд911126 543434291078.96
17.Хөвсгөл1292095 861246250672.58
18.Хэнтий89582 496563509970.68
19.Дархан-Уул39347 651954511869.20
20.Орхон38353 668304569168.37
21.Багахангай, Багануур, Налайх26369 446173201671.76
22.Баянзүрх47197 1100698069773.31
23.Баянзүрх53381 1121487804569.59
24.Сүхбаатар42392 870436428973.89
25.Чингэлтэй44586 968386913371.39
26.Баянгол77422 13516910378976.78
27.Сонгинохайрхан43446 846405823368.80
28.Сонгинохайрхан59764 11110788192373.73
29.Хан-Уул60552 1147478903477.59

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …